
АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Зүүн Азийн Индонези улсад айлчилж байна. Жон Керри Индонези дэхь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад анхаарч байна хэмээн Синьхуа агентлаг мэдээллээ. Тэрээр “Уур амьсгалын өөрчлөлт 3D кино шиг илт мэдрэгдэж эхэллээ” гэж хэлсэн байна. Айлчлалынхаа хүрээнд Жакарта хот дахь Америкийн соёлын төвийн багш, оюутнуудтай Индонезийн далайд орших биологийн төрөл зүйлийн талаар ярилцжээ. Жон Керри Хятад дахь айлчлалаа өндөрлөсний дараа Индонезид ирээд байгаа нь энэ юм. Америк, Хятад улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нягт хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн нүүрсхүчлийн хийг багасгаж, байгальд ээлтэй дэвшилтэт бүтээгдэхүүнийг хэрэглээ болгоход хамтран ажиллахаар болжээ.