Электрон шуудан болон бусад мэдээллийг заавал Америкийн серверээр дамжуулахгүй байхын тулд Европын харилцаа холбооны нэгдсэн сүлжээ байгуулахыг Германы канцлер Ангела Меркель санал болгожээ. Тэрээр Америкийн тагнуулуудад хувийн мэдээллээ алдсаны дараагаар мэдээллийн хамгаалалтанд онцгой анхаарах болсон байна. Германчуудаас гадна Францын засаг захиргаа нэгдсэн сүлжээ байгуулахыг дэмжээд байгаа гэнэ. Америкийн тагнуулын алба дэлхийн нэр хүндтэй удирдагчдын гар утсыг тагнаж байсан нь илэрсэний дараа Барак Обама найрсаг харилцаатай улс орнуудын төрийн тэргүүнийг тагнахыг хориглосон юм.