
АНУ-ын Линколн ахлах сургуулийн 24 настай багш Мередит Пауэлл ангийнхаа хоёр сурагчтай бэлгийн харьцаанд орж, ёс бус мессеж, нүцгэн фото зургаа илгээж байсан нь илэрчээ. Багш бүсгүй 16 настай сурагчтайгаа дотно харилцаатай байсныг дүрс бичлэгүүд гэрчилж байна. Одоо түүнийг насанд хүрээгүй хүүхдийг уруу татсан хэмээн буруутгаж, ял оноож магадгүй болжээ. Пауэлл халуун устай ванн дотор хэвтэж байгаа нүцгэн зургаа олон нийтийн сүлжээгээр дамжуулан сурагчдаа илгээсэн болохыг баримтаар нотолжээ.