
Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро Засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон оюутнуудтай уулзсан хэмээн буруутгаж Америкийн гурван консулыг нутгаасаа хөөжээ. Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын эсрэг жагсаалын үеэр гурван тэмцэгч буудуулж амиа алдсанаар Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй болсон юм. Каракас хотноо жагсаалыг удирдан зохион байгуулсан Леополдо Лопезыг баривчлах тушаал гаргасан байна. Харин АНУ-ын засаг захиргаа эсэргүүцэгчдийг баривчилж байгаад дургүйцлээ илэрхийлсэн нь Венесуэлийн удирдагчдын уурыг хүргэсэн бололтой. Хөөгдсөн консулын ажилтнуудын нэрийг дурдаагүй байгаа бөгөөд тэднийг жагсаал зохион байгуулахад нөлөөлсөн гэж үзэж байгаа юм. “Тэд бүтэн хоёр сарын турш хувийн сургуулийн оюутнуудтай уулзаж байсныг илрүүлсэн. Венесуэлчүүд хэн нэгний тушаалаар жагсах ёсгүй” хэмээн Николас Мадуро мэдэгджээ. Тэгвэл жагсаалд оролцогчид Венесуэлийн удирдагчдыг авилгал, гэмт хэрэг ихсэж, эдийн засаг доройтож байгаагийн гол буруутнаар нэрлэж байна.
Сэтгэгдэл (1)