
Тэд МТНR төслийн хүрээнд 11 жилийн турш судалгаа хийсэн бөгөөд судалгааны гол зорилго нь гар утасны долгион хүний биед хэрхэн нөлөөлдгийг тогтоох явдал байсан гэнэ.
Тэд судалгааныхаа үр дүнд гар утас хорт хавдраар өвчлөхөд нөлөөлөхгүй гэдгийг тогтоосон ч огт сөрөг нөлөөгүй гэж хэлж болохгүй юм. Тиймээс эрдэмтэд гар утасны сөрөг нөлөөг үргэлжлүүлэн судлахаар болж судалгаандаа гар утас хэрэглэдэг 100 мянган хүнийг хамруулахаар болсон байна.
А.Анар