
Кени улсын нэгэн ухаалаг бизнесмэн бүсгүй дэлгүүрээс бэлгэвч худалдан авахдаа ичдэг хүмүүст зориулсан хүргэлтийн үйлчилгээ нээжээ. Гурван ширхэг бэлгэвчийг 3,50 доллараар хүргэж өгөх гэнэ. Найроби хотын замын түгжрэлээс хурдан гарахын тулд мотоцикл унах бөгөөд 15 ажилтантай юм байна. Энэ үйлчилгээг нэвтрүүлсэнээс хойш 4000 гаруй хүнд бэлгэвч хүргэж өгөөд байгаа ажээ. Гэхдээ бэлгэвчээ Валентины баярын бэлэг адил улаан цэцгээр багласан нь хосуудад ихэд таалагдах болжээ. Кени улсад үнэгүй бэлгэвч тараадаг газрууд олон байдаг ч ичимхий хүмүүс авч чаддаггүй байна.