
Хятадын Фужиан мужид орших нэгэн бяцхан ресторан өөрөө өөртөө үйлчлэх зарчмаар үйл ажиллагаа явуулдаг. Энэ ресторанд хоолны үнийг бичсэн цэс байхгүй учраас үйлчлүүлэгчид өөрсдийн боломжийнхоо хэрээр мөнгөө төлж хэвшжээ. Шинэхэн загас, талхаар үйлчилдэг энэ газар анхандаа ашигтай ажиллаж байсан ч үйлчлүүлэгчид хоолны үндсэн өртгөөс бага мөнгө төлсөөр байгаад 250 мянган юанийн алдагдалд орсон гэнэ. “Хүмүүс яагаад идсэн хоолныхоо мөнгийг төлдөггүй байна” хэмээн эзэн Ли гайхаж байна. Төсөөлж байгаагүй ихээр алдагдал хүлээсэн тэрээр бизнесээ амжилт үргэлжлүүлж чадна гэсэн өөдрөг сэтгэлтэй байгаа гэнэ.