Энэтхэгийн алдарт “Tehelka”сэтгүүлийн ерөнхий редактор асан Тарун Тежпал залуу сэтгүүлч бүсгүйг хүчиндсэн хэрэгт буруутгагдаж байна. Тежпал өнгөрсөн оны 11-р сарын 30-наас эхлэн шоронд хоригдож байгаа ч хэргээ хүлээн зөвшөөрөөгүй ажээ. Хэрэв ноён Тежпал буруутай нь тогтоогдвол долоон жил шоронд хоригдох ялаар шийтгүүлэх юм байна. Түүнд холбогдох хэрэгт 152 гэрчийн мэдүүлсэн 2700 хуудас хавтаст материалыг прокурорууд бүрдүүлжээ. Тодруулбал, редактортай хамт ажиллаж байсан зургаан сэтгүүлч хэргийг гэрчилж байгаа юм.



