
Шинэ Гвиней дэхь Австралийн цагаачдыг саатуулах байранд үймээн самуун гарах үеэр нэг улс төрийн орогнол хайгч амиа алдаж, 77 хүн шархаджээ. Австралийн цагаачлалын сайд Скот Моррисон ийм хэрэг гарсанд эмгэнэж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр “Хүмүүс саатуулах газраас зугтаахын тулд хүч хэрэглэх аргаар тэмцэх болсон нь маш их эрсдэл дагуулж байна” гэж хэлжээ. Тус байрнаас нэгэн улс төрийн хоригдол оргосны дараагаар үймээн самуун эхэлсэн гэнэ. “Manus Island” хэмээх саатуулах байранд улс төрийн орогнол хайж буй хүмүүсийг байлгадаг бөгөөд Австрали улсад дэлхийн нийт цагаачдын 3 хувь нь амьдардаг байна. НҮБ болон хүний эрхийг хамгаалагчид цагаачдыг саатуулах байранд хүний эрхийг зөрчиж байгааг шүүмжилдэг.