Сөүл хотоос өмнө зүгт 370 километрийн зайтай орших Гёнжу хотын амралтын газрын барилга нурж 10 хүн амиа алджээ. Шархадсан хүмүүсийн тоо 100 гараад байгаа бөгөөд 17 оюутны биеийн байдал тун тааруу байна. Бусаны их сургуулийн 565 оюутан тус амралтын газар очиж танилцах үдэшлэгээ зохион байгуулж байжээ. Одоогоор барилга нурсан шалтгааныг хараахан тодорхойлоогүй байгаа ч урьдчилсан байдлаар их хэмжээний цас орж барилгын дээвэр дээр тогтсонтой холбон тайлбарлажээ. Нурангинд дарагдсан оюутнуудыг гаргахаар 400 орчим аврагч ажиллаж байна.



