
Хятадын дөрвөн мужид хүчтэй цасан шуурга шуурч, хальтиргаа гулгаа ихэссэн тул тээврийн үйлчилгээнд саад учруулж байна. Тиймээс 21 хурдны замыг түр хугацаагаар хаахаар болжээ. Хятадын цаг уурын төв товчооноос Хенан, Хубэй мужуудад цасан шуурга үргэлжилнэ гэдгийг анхааруулж байна. Цас зузаан байгаа тул хүмүүсийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг сануулжээ.