
Италийн ардчилсан намын удирдагч Маттео Рензи шинэ ерөнхий сайдаар сонгогдсон байна. 39 настай Рензи ажилгүйдлийг буруулах болон татварын системийг шинэчлэх асуудалд анхаарч ажиллана гэдгээ амлажээ. Мөн үндсэн хуулийн шинэчлэлтийн талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлнэ гэжээ. Тэрээр Италийн бүх цаг үеийн хамгийн залуу ерөнхий сайд болсон гэнэ. Рензи өмнөх ерөнхий сайд Леттаг огцорсны дараа ийнхүү сонгогдож байна. Рензи өмнөх ерөнхий сайд Леттаг улс орноо тааруухан удирдаж, эдийн засгийн хүндрэлд оруулсан хэмээн буруутгаж байсан удаатай.