
Венесуэлийн Каракас хотын гудамжинд Засгийн газрын эсрэг оюутны жагсаал үргэлжилж байна. Тэд инфляцийг 56 хувиар нэмэгдэхэд хүргэсэн эрх баригчдыг буруутгаж, огцрохыг шаардсаар байгаа ажээ. Жагсаалд оролцогч залуус гол зам, уулзваруудыг хаажээ. Тэд ерөнхийлөгч Николас Мадурог огцрох хүртэл жагсах болно гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн долоо хоногт болсон жагсаалын үеэр гурван хүн буудуулж амиа алдсаны дараа Николас Мадуро жагсагчдын удирдагч Леополдо Лопезыг буруутган баривчилж, Америкийн консулын ажилтнуудыг хөөсөн билээ.
