Тайландын нийслэл Бангкок хотноо өнгөрсөн оны 11-р сард эхэлсэн жагсаал үргэлжилж байна. Өнөөдөр төрийн байгууллагуудыг бүсэлсэн жагсагчид, цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч гурван хүн амиа алдан, арав гаруй хүн шархаджээ. Төрийн ордныг хамгаалахаар 15 мянган цагдаа, цэргийн ажилтнуудыг дайчилсан байна. Жагсагчид цагдаа нар руу тэсрэх бөмбөг шидэж байгаа учраас ийм алхам хийсэн гэж эрх баригчид мэдэгджээ. Гэсэн хэдий ч амь насаа алдсан хүмүүсийн төлөө хэн хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгаа юм.





