Украины ерөнхийлөгч Виктор Януковичыг огцруулахын төлөө тэмцэл дөрвөн сар үргэлжилсэний эцэст туйлдаа хүрлээ. Өчигдөр шөнө Киев хотын тусгаар тогтнолын талбайд босогчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч 21 хүн амиа алджээ. Мөн цагдаагийн байгууллагын 40 гаруй албан хаагч шархадсан байна. Амиа алдсан хүмүүсийн тоо цаашид нэмэгдэх магадлалтай гэдгийг эх сурвалжууд мэдээллээ. Украин дахь тэмцэл улам хурцдаж байгаа нь Европын холбооны орнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн эрх баригчид эмээж байгаа ажээ. Босогчид хамгаалалтын ажилтнууд руу тэсрэх бөмбөг шидэж, гал нээх зэргээр удаа дараа халдсан гэдгийг цагдаа нар мэдэгдэж байна. Гэвч өчигдөр шөнө болсон хүчтэй дэлбэрэлтийн галыг босогчид эсвэл цагдаа нар тавьсан уу? гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Жагсагчид чулуу, мод барин төрийн ордны байрыг гурван талаас нь хаажээ.
















Сэтгэгдэл (3)