
Египетийн ерөнхий сайд Хазем Беблави Синайн хойгт болсон халдлага жуулчдад ноцтой аюул учруулж байгааг санууллаа. Өнгөрсөн ням гаригт Синайн хойгт зорчиж явсан Өмнөд Солонгосын иргэдийн амийг хөнөөсний дараа Египетийн эрх баригчид жуулчдын аюулгүй байдалд онцгой анхаарч эхэлжээ. Синайн хойг дахь лалын шашинт алан хядагчидтай тууштай тэмцэх болно гэдгээ амлаад гэмт этгээдүүд дахин халдлага үйлдэх магадлалтай тул бүх жуулчдыг Египетээс энэ долоо хоногийн Пүрэв гаригаас өмнө гарахыг Твиттер хуудсаар дамжуулан мэдэгджээ. "Champions of Jerusalem" хэмээх Аль-Кайдатай холбоотой цэргийн байгууллага Египетийн арми, цагдаагийн байгууллагын эсрэг халдлага зохион байгуулах нь ихэссэн юм. Ялангуяа 2011 онд ерөнхийлөгч Хосни Мубаракийг засгийн эрхнээс түлхэн унагаснаас хойш хууль бус ажиллагаа газар авсан байна.