
АНУ-ын Массачусет мужийн иргэн 35 настай Жули Кори хэмээх бүсгүй жирэмсэн найзыгаа хөнөөсөн хэргээр бүх насаараа хоригдох ял сонсчээ. Хэрэгтэн Жули 2009 онд 23 настай найз бүсгүйнхээ хэвлий дэх үрийг нь хөнөөхийн тулд хүйтэн мэс хэрэглэж, гэдсийг нь урсан нь тухайн үедээ нийгмийг сэртийлгэж байв. Найман сартай жирэмсэн бүсгүйн хэвлий дэх нярайг ийнхүү харгис аргаар хөнөөсөн юм. Хэвлий дэхь үрээ алдсан эх цус алдаж, газар дээрээ нас баржээ. Хэргийг мөрдөн байцаах явцад Жули гэр бүлийн найзыгаа хардалтын улмаас хорлосон нь илэрсэн юм.