Венесуэлийн босогчдын талын удирдагч Леополдо Лопез хүчирхийллийг өдөөн хатгасан цагдаагийн байгууллагын ажилтнуудыг буруутгаж, тэдэнд ял оноохыг шаарджээ. Өнгөрсөн долоо хоногт Каракас хотноо болсон жагсаал мөргөлдөөн болон хувирч гурван хүн амиа алдсан юм. Тиймээс Венесуэлийн удирдагчдын тушаалаар Лопезыг олон нийтийг өдөөн турхирсан хэргээр баривчилсан билээ. Тэрээр өөрийг нь баривчилсан ч гэсэн жагсагчид тэмцлээ үргэлжлүүлнэ гэж үзэж байгаа ажээ. Гэвч социалист ерөнхийлөгч Николас Мадуро амиа алдсан гурван хүний төлөө тайван жагсаал зохион байгуулсан байна. Уг жагсаал маш тайван болж өнгөрч, телевизээр шууд дамжуулжээ. Ийнхүү Николас Мадурог дэмжигч сая, сая хүн тайван жагсаалд оролцож байхад инфляци өсч, гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгааг буруутгасан залуус ерөнхийлөгчийг огцрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн юм.