Дизайнер бүсгүй ганц бие хүмүүсийг өглөө бүр үнсэлтээр сэрээх нэгэн арга бодож олжээ. Тэрээр хуванцар хамар, нүдтэй дэрийг зохион бүтээснээр жинхэнэ хүнийг орлож чадна гэж үзэж байна. Энэхүү өвөрмөц дэрийг 31 ам.доллараар худалдан авах боломжтой. Дэрийг зохион бүтээсэн дизайнер Эмили ойр дотны хүмүүсээсээ дэмжлэг авсан учраас ихэд урам зоригтой байгаа гэнэ. Түүний бүтээл өсвөр насны хүүхдүүдэд хамгийн их таалагджээ.





