
Дэлхийн хөлбөмбөгийн амьд домог Диего Марадона 23 настай Росио Олива хэмээх бүсгүйтэй сүй тавьжээ. Марадона өмнөх эхнэр Клаудитай гэрлэж хоёр охинтой болсон хэдий ч хосууд хоёр тийш болсон юм. Хачирхалтай нь, түүний 23 настай сүйт бүсгүй төрсөн охиноос нь насаар дүү бөгөөд дотно найзууд гэнэ. Гэвч Марадонагийн хүүхдийг тээж буй 37 настай Вероника Ожеда хэмээх бүсгүй өдгөө дөрвөн сартай жирэмсэн юм байна. Марадонагийн том охин 2006 онд хүү төрүүлж домогт хөлбөмбөгчинг өвөө болгож байжээ.