
Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр 117 нас 8 сартай Энэтхэгийн иргэн Премсай Пател тодорчээ. Тэрээр 1896 оны тавдугаар сарын 11-нд төрсөн бөгөөд насаараа багшийн ажил хийсэн байна. Энэтхэгийн нэгэн ахмад эмч 117 наслах хүн ирээдүйд ховор гэдгийг онцолжээ. Ингэснээр Пател 115 настай Японы иргэн Мисао Окавагийн амжилтыг эвдсэн байна.