Харнаам Каур бүсгүйг 11 настай байхаас эхлэн нүүрнийх нь үс ургаж эхэлжээ. Дунд сургуулийн сурагч байхдаа долоо хоногт хоёр удаа үсээ хусдаг байсан ч байнга ургасаар хүүхдүүд түүнийг эршүүд эмэгтэй гэж шоглох болжээ. 23 настай Каур уйланхуй илүүдэх синдром хэмээх ховор төрлийн өвчнөөр шаналж байгаа бөгөөд ийм эмгэгтэй эмэгтэйчүүдэд үс ихээр ургадаг байна. Өсвөр насандаа сэтгэлийн дарамт амсаж байсан тэрээр одоо сахлаараа бахархдаг гэнэ. Каур “Би өөрийгөө толинд харах бүртээ улам эмэгтэйлэг, секси харагдаж байгааг мэдэрдэг” хэмээн ярьж байна. Лалын шашинд сахлаа ургуулах нь хамгийн нэр хүндтэй хэрэг гэж үздэг учраас бүсгүй ч ар гэрийнхнийхээ дэмжлэгээр дахиж хусахгүй байхаар шийдсэн гэдэг. Одоо тэрээр даашинз, өндөр өсгийт өмсөж бусад эмэгтэйчүүдийн адил өөртөө итгэлтэй алхаж байна.


Сэтгэгдэл (1)