
Эрдэмтэд 3 хэмжээст принтер ашиглан хүний элгийг бүтээх шинэ технологийг бий болгожээ. Үүний ачаар ямар ч хүний элэгний хуулбарыг богинохон хугацаанд хэвлэж болох юм. Аажимдаа эрдэмтэд мэс ажилбарын үеэр хэрэглэх шилжүүлэн суулгах эрхтнүүдийг чөлөөтэй бүтээж чадах боломжтой болно гэж найдаж байна. Одоо эрдэмтэд хүний зургийг ашиглан түүний эд эрхтний 3 хэмжээст загварыг бүтээж чадах болжээ. Гэхдээ энэ явдал зарим хүмүүсийг айлгах болсон байна. Учир нь, хэн нэгэн хар санаат этгээд дурын хүний үс, шүлсний дээжийг ашиглан ДНК-г нь хуулбарлаж аваад 3D принтер ашиглан хувь хүний хуулбарыг хийчих боломжтой болно гэсэн үг юм. Ингэснээр хүмүүсийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр хуулбарлах бодит аюул ойрын 10-20 жилийн дотор бий болох магадлалтай.
Сэтгэгдэл (1)