
Арабын ертөнцөд Лалын байгууллагууд улам бүр эрх нөлөөгөө нэмэгдүүлж байна. Лалын ахан дүүс гэдэг Лалын шашны байгууллага Йордан улсад төр засгийн эрх мэдлийг гартаа авахыг санаархаж байгаа ажээ. Урьд нь, Арабын олон орнуудад Лалын ахан дүүс гэдэг хөдөлгөөнийг хориглодог байсан. Гэтэл Йорданд хэдэн арван жилийн туршид энэхүү байгууллагыг чөлөөтэй ажиллах боломжоор хангаж байсан юм. Засгийн газрын энэхүү хүлцэнгүй бодлогын улмаас Лалын ахан дүүс хөдөлгөөн тун удалгүй улс орны хамгийн нөлөө бүхий улс төрийн хүчин болж чаджээ. Лалын ахан дүүс байгууллага олон нийтийн дунд хэрхэн нөлөөгөө хадгалдгийг Йордан улсын нийслэлд байдаг Лалын нэгэн эмнэлэг дээр очоод мэдэж болно.
Сэтгэгдэл (1)