
Энэтхэгчүүд бол дэлхий дээрх хамгийн олон хэлтэй улс үндэстэн юм. Энэтхэгт 1000 гаруй хэл байдаг учраас уугуул иргэд нь ч хоорондоо ялгахад төвөгтэй байдаг гэнэ. 1961 онд өөр хоорондоо аялгаараа ялгаатай 1,652 хэл байгаа гэсэн албан ёсны судалгаа гаргасан ч сүүлийн жилүүдэд зарим нь мөхөж устжээ. Хинди, Бенгал, Телугу, Маради, Тамил, Ургу гэсэн үндсэн зургаан хэл зонхилох бөгөөд тус бүрээр нь 50 сая хүн ярилцдаг байна. Ердөө нэг сая гаруй хүн 122 янзын хэлээр ярилцаж, ойлголцдог гэсэн мэдээ бий. Энэтхэгт албан ёсны хэл байдаггүй гэнэ.