

Грекийн Афин хотын парламентын ордны гадна уриа лоозон барьсан 4000 орчим фермер тайван замаар жагсаж байна. Грекийн Засгийн газар олон улсаас хэдэн тэрбумын еврогийн зээл авсан учраас эдийн засгийн шинэчлэл хийх нэрийдлээр зарлагаа танах бодлого явуулжээ. Тиймээс фермерүүдээс авах татварыг нэмэгдүүлж, орлогоо өсгөх бодлого явуулж байгаа ажээ. Жагсагчид санхүүгийн хямралаас гарах өөр арга бодож олох хүртэл тэмцлээ үргэлжлүүлнэ гэдгээ илэрхийлсэн байна.