Украинд цагдаа нар болон босогчдын хоорондох мөргөлдөөний улмаас хүчтэй дэлбэрэлт гарч, амиа алдсан хүмүүсийн тоо 26-д хүрээд байгаа билээ. Энэ үед ерөнхийлөгч Виктор Янукович болон босогчдын тал түр эвлэрэх гэрээ байгуулсан талаар BBC мэдээллээ. Энэ гэрээ нь өнөөдрөөс эхэлж, сүүлийн хоёр өдрийн турш үргэлжилж буй цус асгаруулсан тэмцлийг зогсоох хүртэл хүчинтэй байх юм. Босогчдын талын тэргүүлэгч Арсений Яценик шинэ бодлогоор тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Мөн Виктор Януковичтой зөвшилцөлд хүрэхийн тулд хэлэлцээрийг үргэлжлүүлэх болно гэдгийг сөрөг хүчний удирдагчид мэдэгдэж байна. Киев хотын Майданы талбайд гал дүрэлзсан хэвээр байгаа ч хүчирхийлэл, мөргөлдөөн дахин гараагүй ажээ. Өнгөрсөн оны 11-р сард эхэлсэн тэмцлийг эхлүүлэхдээ босогчид Украиныг Европын холбоонд элсүүлэхийг шаардаж байсан ч сүүлдээ Виктор Януковичыг огцруулахыг зорилгоо болгосон юм. Гэвч Виктор Януковичын эрх мэдлийг сулруулах зорилгоор парламентын ордныг эзэлсэн нь цус асгаруулсан тэмцэл болсон юм.