
Тайландын ерөнхий сайд Инглак Шинаватра будааны фермерүүдэд олгох мөнгөн тэтгэмжийн мөнгөнөөс завшсан тул үндэсний авилгын эсрэг хорооноос хэрэг үүсгэн шүүхээр болжээ. Энэ хэрэгтэй холбоотой хангалттай нотлох баримт бий гэж хууль хяналтын байгууллага мэдэгдсэн байна. Хэрэв шүүхээс Шинаватраг буруутай гэж тогтоовол хуулийн дагуу ерөнхий сайдын суудлаасаа огцрох ёстой. Фермер эрхлэгчдэд будаагаа зах зээлээс дээгүүр үнээр борлуулах боломж олгосон энэ хөтөлбөр авилгыг өөгшүүлж байна хэмээн сөрөг хүчнийхэн буруутгаж байсан юм. Өнгөрсөн сард Тайландын экс арилжааны сайд болон бусад төрийн дээд албан тушаалтнуудаас бүрдсэн 15 хүн авилгын хэрэгт холбогджээ. Өнгөрсөн 11-р сард эхэлсэн ерөнхий сайд Инглак Шинаватраг огцруулахын төлөө тэмцэл хүчирхийлэл болон хувирч хоёр хүн нас барж, шархадсан хүмүүсийн тоо хэдэн аравт хүрсэн билээ.