
АНУ-ын Засгийн газраас агаарын тээврийн үйлчилгээ эрхлэгч компаниудад гутландаа тэсрэх төхөөрөмж нуух оролдлого гарч болзошгүйг анхааруулаад, сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ. Тус улсын хамгаалалтын албаныхан ингэж заналхийлсан тодорхой тохиолдол гараагүй ч агаарын тээврийн компаниуд онцгой анхаарах шаардлагатай байгааг санууллаа. Ингэснээр АНУ-ын эрх баригчид энэ сард хоёр дахь удаагаа тэсрэх бөмбөгнөөс хамгаалах сануулга өгч байна. 2001 онд Бритон Ричард Рид хэмээх этгээд Парисаас Миами руу нисч явсан онгоцыг дэлбэлэхээр гутландаа төхөөрөмж нуусан нь илэрч байжээ. Тиймээс эрсдэл тооцох аргаар болзошгүй аюулыг сануулж байгаа нь энэ юм.