
АНУ-ын цанын холбооноос Сочигийн олимпийн үеэр халдлага гарвал тамирчдаа таван онгоцоор түргэн хугацаанд эх оронд нь буцаах гэрээг аврах байгууллагатай байгуулжээ. Хэрэв халдлага гарвал тус улсын 375 тамирчин, албаны хүмүүсээ яаралтай татах юм байна. Америкчууд Оросын эрх баригчдын хамгаалалтад итгэлгүй ийнхүү давхар арга хэмжээ авсан бололтой. Өнгөрсөн оны сүүлээр Өмнөд Суданд Энэтхэгийн энхийг сахиулагчид амиа алдсаны дараа Америкийн эрх баригчид иргэдээ яаралтай нутаг буцааж байсан юм.
Сэтгэгдэл (2)