
Австралийн иргэн 75 настай Жон Шорт Хойд Солонгост баривчлагдсан талаар эхнэр нь мэдэгджээ. Жон Пхеньян хотын жуулчдад зориулсан дурсгалын газар Христийн товхимлоо орхисны дараа баривчлагдсан гэнэ. Хойд Солонгост Австралийн төлөөлөгчийн газар байдаггүй боловч Сөүл дэхь элчин сайдын яамнаас Жоны талаар нэмэлт мэдээлэл хайж байгаа талаар мэдэгдсэн байна. Ноён Жон христийн товхимол хэвлэдэг газрыг эзэмшиж, Хонгконгт амьдарч байжээ. Тэрээр Хойд Солонгост хоёр дахь удаагаа айлчилж байгаа бөгөөд жуулчлах зорилгоор бус хүмүүст туслах гэж байсан гэдгийг эхнэр Катрин мэдэгджээ. Хойд Солонгост шашны идэвхтнүүдийг хязгаарладаг учраас хэд хэдэн номлогч баривчлагдаж байсан юм. Америкийн христийн шашинтан Кеннид Бэй Хойд Солонгост 15 жил ял эдэлж байгаа билээ.