Орос, Беларус, Казакстан улсуудад торон дотоож худалдахыг хориглох шийдвэр гаргасны дараа Казакстанд 30 гаруй эмэгтэйчүүд эсэргүүцэн жагсчээ. Тэдгээр эмэгтэйчүүд өмсөж байсан дотоожоо толгой дээрээ гарган цагдаа нар руу шидэж, хашгирсан учраас түр баривчилсан байна. Хоригт зааснаар заавал хөвөн даавуун материалтай дотоожийг импортлох ёстой ажээ. Оросын зах зээл дээр гэхэд жил бүр 4 тэрбум долларын орлогыг дотуур хувцасны бизнесээс бүрдүүлж байгаа бөгөөд үүний 80 хувийг гадаадын компаниуд эзэлж байна. Тиймээс дээрх хоригийг хэрэгжүүлсэнээр энэ зун гэхэд гадаад бүтээгдэхүүний 90 хувийг эмэгтэйчүүдийн шүүгээнээс гаргах болно гэж тооцоолжээ.

