Өмнөд Солонгосын 100 гаруй иргэн Хойд Солонгост амьдарч буй ар гэрийнхэнтэйгээ уулзахаар хил давжээ. Хойд Солонгосын Кымган уулын амралтын газар дайны үеэр салж хагацсан эдгээр гэр бүлүүдийг уулзуулж байна. Тэдгээр хүмүүс бүгд 80-аас дээш настнууд байгаа тул эрүүл мэндийн байдлыг нь хянахаар 12 эмч явжээ. Хойд Солонгосын хуулиар ар гэрийнхэнтэйгээ холбоо барих хориотой тул тэдгээр хүмүүс хамаатан, саднуудынхаа амьд, үхсэнийг мэдэлгүй олон арван жил амьдарч байгаа юм. Өмнөд Солонгост гэхэд дайны үеэр гэр бүлээсээ салж хагацсан 70 гаруй мянган 80-аас дээш настан байдаг ажээ.






Сэтгэгдэл (1)