Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак болон түүний Алаа, Гамал хэмээх хоёр хүүг ерөнхийлөгчийн ордныг шинэчлэх нэрийдлээр 18 сая ам.долларыг хувьдаа завшсан хэрэгт буруутгаж байна. Энэ хэргийг өнгөрсөн наймдугаар сард үүсгэн шалгаж байсан ч дөрвөн хамсаатныг шинээр нэмж илрүүлжээ. Египетийн төрийг 30 жил удирдсан Хосны Мубаракийг засгийн эрхнээс түлхэн унагасан юм. Түүнийг 2011 онд өрнөсөн тэмцлийн үеэр эсэргүүцэгчдийн амийг хөнөөсөн хэргээр бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн ажээ. Энэ хэргийг дахин шүүхээр болоод байсан ч Мубарак авилгалын хэрэгт давхар холбогджээ.