Миссисипид амьдардаг 42 настай Кимберли Фугати хэмээх эмэгтэй дөрвөн ихэр хүүхэд тээж буйгаа мэдээд хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг. Түүний дөрвөн ихэр охин энэ сарын 8-нд Миссисипигийн эрүүл мэндийн төвд 13 долоо хоногтой байхдаа дутуу төржээ. Одоо бяцхан охид инкубаторт эсэн мэнд бойжиж байна. Эрүүл мэндийн төвийн доктор Жэймс Бофил дутуу төрсөн дөрвөн ихэр амьд үлдэх явдал 729 мянгад 1 удаа тохиолддог гэдгийг онцолжээ. Кимберли Фугати 10 настай охинтой учраас дахин хүүхэдтэй болох төлөвлөгөөгүй гэнэ.









