Лондонгийн урлагийн коллежийн хэсэг оюутнууд нэгэн өвөрмөц загвартай чихэвч зохион бүтээжээ. Чихэвчийг нүүрэндээ тохируулж зүүх бөгөөд телевиз, радио зэргийг сонсож байхдаа дууг нь өөрчилж болно. Энэ чихэвчийг зүүснээр дууг илүү тодоор мэдрэх гэнэ. Гадна талаасаа маск мэт харагдах энэ чихэвч нь яриаг илүү тод сонсгох юм. Мөн дууны чанга сулыг тохируулахад хялбараас гадна чихэнд ачаалал өгдөггүй ажээ. Микрофон нь аудио дуутай бөгөөд гаднах дуу чимээг тэнцвэржүүлж сонсгох ач холбогдолтой.







