
Киев хотын захиргаанаас энэ долоо хоногийн Мягмар гаригт болсон мөргөөлдөөний улмаас 67 хүн нас барсан талаар мэдээлжээ. Нийт 551 хүн шархдаж, 332 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Гэвч босогчдын талаас шархадсан хүмүүсийн тоо үүнээс ч их гэж үзэж байна. Мөн тус улсын дотоод хэргийн сайд Виталий Захарченко 13 цагдаагийн ажилтнаас гадна 67 босогч амиа алдсан гэсэн харамсалтай тоог олон нийтэд мэдээлжээ. Тэрээр цагдаа нар босогчдоос өөрийгөө хамгаалах зорилгоор хуулийн дагуу арга хэмжээ авсан хэмээн зөвтгөж байна. Ерөнхийлөгч Виктор Януковичийг эсэргүүцсэн тэмцэл эцэстээ аймшигт аллага, хүчирхийлэл болсон юм.