
Сири-Туркийн хилийн ойролцоо буюу Туркийн өмнөд хэсэгт орших Килис мужид хүчтэй дэлбэрэлт болж, 24 хүн нас баран 40 орчим хүн шархаджээ. Шархадсан хүмүүсийн дийлэнх нь Килис мужийн эмнэлэгт хүргэгдэн нас барсан байна. Турк дахь Сирийн босогчдын тоо 714 мянгаас хол давсан гэж Туркийн Засгийн газар мэдэгдсэн юм. Килис мужаас 60 километрийн зайтай орших Сирийн Алеппо хотоос Башар Ассадын бөмбөгний халдлагаас зугтан дүрвэгсэд олширч байна. Дээрх дэлбэрэлт нь Сирээс хил даван дүрвэгсдийн бүс нутагт болсон нь иргэний дайн хөрш орнуудад аюул авчирч байгааг баталлаа.