Японы Фукушимагийн атомын цахилгаан станцын нөөцлүүрээс радио идэвхит 100 орчим тонн ус асгарсан талаар станцын үйл ажиллагааг хариуцдаг “Тепко” компани мэдээлжээ. Нөөцлүүрийн тагийг таглахад хүндрэл үүссэний улмаас их хэмжээний бохир ус асгарсан юм. Гэвч бохир ус далайд хүрч амжаагүй гэж мэргэжилтнүүд найдаж байна. Энэ нь өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тус улсад болсон хамгийн ноцтой осол ажээ. Тухайн үед 300 гаруй тонн урсаж, онц байдал тогтоож байв. 2011 оны гуравдугаар сард болсон газар хөдлөлт, цунамигийн уршгаар Фукушимагийн атомын цахилгаан станц дэлбэрсэн юм.



