
Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар АНУ, БНХАУ, Их Британи, Франц, Герман улсууд хоёр өдрийн турш хэлэлцсэний эцэст тохиролцоонд хүрчээ. Талууд өнгөрсөн оны 11-р сард эхэлсэн тохиролцоогоо урт хугацааны гэрээ болгохоор санал нийлж, ирэх сарын дундуур дахин Вена хотод ирэх сарын 17-нд дахин чуулахаар болсон байна. Энэ хэлэлцээрээр эцсийн шийдэлд хүрнэ хэмээн найдаж байгаа ажээ. Хэлэлцээрт оролцогч гүрнүүд Иран улсаас баяжуулах уранаа ирэх дөрвөн жилийн дотор 20 хувиар буруулахыг шаарджээ. Хариуд нь тус улсын хэрэгжүүлж буй эдийн засгийн хоригуудаа хөнгөвчлөх юмуу цуцлахыг санал болгож байна. Иран улсын өнгөрсөн оны 11-р сараас энэ оны хоёрдугаар сарыг хүртэл 161 кг уран баяжуулж, нөөцөлжээ.