
Евростат байгууллага Европын холбооны ажилгүйдлийн түвшин 10,9 хувьд хүрсэн гэсэн судалгаа гаргажээ. Улс орноор нь авч үзвэл, Грек улсын иргэдийн 60 хувь нь ажилгүй байгаа бол Герман дахь ажилгүйдэл 5,3 хувьд хүрчээ. Францад ажилгүйдэл 10,8, Италид, 11,5 хувь байгаа аж. Харин Испани, Португаль, Ирланд, Болгар, Словакт ажилгүйдэл урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрчээ.