Номхон далайн Маршаллын арлуудын бүрэлдэхүүн хэсэгт багтдаг “Nadikdik Atoll” нь 1905 онд хар салхины улмаас далайд живж, хоёр оршин суугч нь амь үрэгдэж байсан түүхтэй. Ийнхүү устаж алга болсон арал ахин төлжиж, өвс ногоо ургах боломжтой болсон талаар Шинэ Зеландын хэвлэл мэдээлжээ. Номхон далайд живсэн жижиг арлууд дахин гарч томоохон хуурай газар болж байгаа ажээ. Аукландын их сургуулийн доктор Мурри Форд тус арлын 1945 оноос хойшхи фото зурагнуудыг харьцуулан судалж, ийм дүгнэлт гаргасан байна. Энэ нь далайн усны түвшин дээшилж, арлууд доошлох аюулт үзэгдлийн хажуугаар эргэн төлжиж болдгийг батлан харуулж байна гэж эрдэмтэд үзжээ.

