Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Төсвийн байнгын хороо ажлаа тайлагнав

2014-2-21
0
ЖИРГЭХ

    Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн өнөөдөр /2014.02.21 / тус байнгын хорооноос Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийж гүйцэтгэсэн болон чуулганы завсарлагаанаар хийхээр төлөвлөсөн ажлаа тайлагнаж, мэдээлэл хийлээ.

Төсвийн байнгын хороо тайлангийн хугацаанд 60.2 хувийн дундаж ирцтэйгээр 23 удаа хуралдаж, 55 асуудал /давхардсан тоогоор/ хэлэлцүүлснээс 42 хуулийн төсөл, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 8 төсөл, хяналт шалгалтын 3 ажлыг тус тус Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, нийт 29 санал, дүгнэлт, 7 танилцуулга, 198 саналын томъёолол бэлтгэн Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэн шийдвэрлүүлсэн байна.

ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛСАН ТАЛААР

Тайлангийн хугацаанд Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд нийт 24 хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн 7 төслүүдийг Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлууллаа. Үүнээс: Монгол Улсын 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудын талаар /2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр баталсан/

Монгол Улсын 2013 оны төсвийн хүлээгдэж байгаа гүйцэтгэл, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл, экспортод гарах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ төлөвлөж байсан хэмжээнд хүрэхээргүй байгааг харгалзан Монгол Улсын 2013 оны төсөвт тодотгол хийж, төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлогыг 6,289.1 тэрбум төгрөг, нийт зарлагыг 6,629.8 тэрбум төгрөг болгож бууруулж баталсан байна.

Мөн Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар /2013 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр баталсан/

Төрийн аудитын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаарТөрийн аудитын байгууллагын тогтолцоо, бие даасан үйл ажиллагаа, хараат бус байдлын хууль эрх зүйн орчин бүрдсэн юм. Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо баталж байхаар хуульчилсан байна.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуулиуд /2013 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр баталсан/

Монгол Улсын 2014 оны нэгдсэн төсвийн нийт тэнцвэржүүлсэн орлого 6.8 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн төсвийн нийт зарлага 7.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл -410.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ийн 2.0 хувьтай тэнцэхээр баталжээ.

Монгол Улсын төсөв, санхүүгийн өнөөгийн нөхцөлд бодитой дүгнэлт хийж төсвийн хөрөнгийн төлөвлөлт, зарцуулалтыг сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх түүнд тавих хяналтыг чангатгах зорилгоор Монгол Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төсөвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан гэх 243 төсөл, арга хэмжээг “0” дүнтэйгээр хөрөнгө оруулалтын жагсаалтад тусган, Үндэсний аудитын газраар шалтгааныг нарийвчлан тогтоолгосоны дараагаар санхүүжүүлэхээр болсон байна.

Монгол Улсын төсвөөс 2014 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээг 5.5 их наяд төгрөг, Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын хэмжээг 1.1 их наяд төгрөг, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээг 29.7 тэрбум төгрөг, шинээр гаргах болон дахин санхүүжүүлэх Засгийн газрын он дамжих үнэт цаас 1.4 их наяд төгрөг, Засгийн газрын шинээр авах гадаад төслийн зээл 289.9 тэрбум төгрөг, Засгийн газрын гаргах баталгааны дээд хязгаарыг 2.5 их наяд төгрөг байхаар тооцож Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуулийг баталжээ.

Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуультай хамт өргөн мэдүүлэгдэж батлагдсан Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар /2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр баталсан/

Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу үндэсний тэтгэлгийг Боловсролын тухай хуульд заасны дагуу аттестатчилагдсан дээд боловсролын байгууллагын өдрийн ангид зохих шаардлагыг ханган элсэн суралцаж буй бүх суралцагчдад сар бүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцэх хэмжээгээр олгодог байсан. Хуулийн дээрх зохицуулалтыг “Боловсролын тухай хуулийн 28.1.8-д заасны дагуу аттестатчилагдсан, сүүлийн жилийн төгсөгчдийн тодорхой хувь нь мэргэжлээрээ ажлын байраар хангагдсан дээд боловсролын сургалтын байгууллагад, энэ хуулийн 7.1.1-д заасан шаардлагыг ханган өдрийн ангид суралцаж байгаа суралцагчдын сурлагын амжилтыг нь харгалзан суралцах хугацаанд нь 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн 10 сарын турш, сар бүр үндэсний тэтгэлгийг олгоно. Үндэсний тэтгэлгийг олгох сургалтын байгууллага болон суралцагчид тавигдах шаардлага, хичээлийн нэг жил, сард олгох хэмжээ, хугацааг энэ хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно.“ гэж өөрчилсөн.
Ингэснээр сар тутам олгох үндэсний тэтгэлгийг тодорхой шалгуур хангасан их, дээд сургуулийн суралцагчийн сурлагын амжилтыг харгалзан олгохоор болсон. Их, дээд сургууль болон суралцагч оюутанд тавигдах шалгуур, шаардлагыг Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль болон Боловсролын тухай хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно. Үндэсний тэтгэлгийг хичээлийн жилийн туршид сар бүр олгох ба тэтгэлгийн хэмжээ нь мөн Засгийн газраас баталсан журмаар зохицуулагдах юм.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудийн талаар /2014 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр баталсан/

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиуд, ”Газар тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Уг хуулиар Хүн амын хүнсний хангамж, хүртээмжийн тогтвортой байдлыг хангах арга хэмжээний хүрээнд стратегийн хүнсний улирлын нөөц бүрдүүлэх, үрийн шинэчлэл хийхэд шаардагдах 100.0 мянга хүртэлх тонн хүнсний улаан буудай, 20.0 мянга хүртэлх тонн хүнсний улаан буудайн үрийг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөхөөр болсон.

Газар тариалангийн салбарыг эрчимжүүлэн хөгжүүлж, тогтвортой хөгжлийг хангах, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, алслагдсан бүс нутгийн газар тариаланг хөгжүүлэх зорилгоор дэвшилтэт технологид суурилсан техникийн шинэчлэлийг нэвтрүүлж, газрын өмчлөл, эзэмшил, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын хангалтыг нэмэгдүүлэх, таримлын зохистой сэлгээг нэвтрүүлэх замаар хөрсний үржил шимийг сайжруулах, хамгаалах, үрийн аж ахуйг хөгжүүлж, үр, сортын шинэчлэл хийх, газар тариалан, мал аж ахуйн хөгжлийн бодлогын уялдааг хангах зэрэг асуудлаар бодлого, хөтөлбөр боловсруулж Улсын Их Хурлын 2013 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан тогтоолыг хэлэлцүүлэн батлуулжээ.

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн талаар /2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр баталсан/

Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Уг хуулиар “ДЦС-4” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг Т-120/130-130-8М0 турбинаар өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг материал, багаж хэрэгслийг импортлоход Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд чөлөөлөхөөр болсон. Энэ арга хэмжээ нь 2014 оны төсөвт тооцож тусгаагүй байсан татварын хөнгөлөлтийн бодлого учир төсөвт нөлөө үзүүлэхгүй юм.

ЗЭЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙГ ХЭЛЭЛЦЭН БАТАЛСАН ТАЛААР

Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Дөрөвдүгээр цахилгаан станцын үр ашгийг дээшлүүлэх төслийн зээлийн гэрээ”, Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр, Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Хүнс тэжээл нийгмийн халамжийн төслийн нэмэлт санхүүжилт”-ийн зээлийн гэрээ, Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх “Инженер, технологийн дээд боловсрол төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдийг зөвшилцөхөөр Байнгын хорооны хуралдаанаар шийдвэрлэсэн байна.

БУСАД АЖЛЫН ТАЛААР

Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд 3 хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж, Байнгын хорооны 6 тогтоол, батлуулсан байна. Парламентын сэтгүүлчдийн дунд төсөв, санхүү, татварын талаар сургалт, Аудитын сэдэв батлах тухай”, Төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг батлах тухай” Байнгын хорооны тогтоол баталжээ.

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос Улсын Их Хурлын 2013 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлыг товчлон дурдвал ийм байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
0
ЖИРГЭХ
Санал болгох
У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ШХАБ-ын дээд түвшний хуралдаанд оролцохоор Бишкек хотноо хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга С.Бямбацогтод Европын парламентын гишүүн, Гадаад бодлогын байнгын хорооны дэд дарга Хана Жалу Муро бараалхав
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
    1 цаг 12 мин
  • АНУ-ын Дээд шүүх Трампын Цагаан ордонд бүжгийн танхим барих ажлыг үргэлжлүүлэхийг зөвшөөрөв
    1 цаг 15 мин
  • Met Gala олон нийтийн шүүмжлэлээс болж загвар зохион бүтээгч Жон Гальянод хүндэтгэл үзүүлэхгүй
    1 цаг 56 мин
  • Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдааныг зарлалаа
    2 цаг 54 мин
  • Домогт Лионель Месси Аргентины шигшээ багаас зодог тайллаа
    3 цаг 7 мин
  • 2026 оны намар, өвлийн загварын гол чиг хандлага
    3 цаг 16 мин
  • Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?
    3 цаг 38 мин
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
    4 цаг 5 мин
  • ФАКТ: Дэлхийн улс орнууд хичээлийн шинэ жилийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
    4 цаг 5 мин
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
    4 цаг 5 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
    4 цаг 10 мин
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
    5 цаг 50 мин
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
    15 цаг 30 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
    19 цаг 13 мин
  • Нэг хөл тоормосон дээр, нөгөө хөл хаазан дээр
    19 цаг 37 мин
  • С.Баттулга: Өвлийн улиралд үйлчлэх нийтийн тээврийн бэлэн байдлыг хангаж, аюулгүй зорчилтыг нэн тэргүүнд тавьж байна
    19 цаг 58 мин
  • Эрчим хүчний эх үүсвэрээ 100 хувь нарнаас авдаг "Ногоон өртөө" ашиглалтад орлоо
    20 цаг 2 мин
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
    20 цаг 25 мин
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
    21 цаг 20 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    22 цаг 6 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • FACT: Дэлхий дахинд одоо хамгийн их яригдаж буй 24 хүн
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Энэ зуны хамгийн том цахим спортын тэмцээнүүд болох The International 2026 болон Esports World Cup 2026-ын үр дүн
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • АЗИЙН ДАЛАЙД ГАРЦГҮЙ ОРНУУДЫН САЙД НАРЫН СҮЛЖЭЭГ ДЭМЖЛЭЭ
  • 9/11 халдлагын гол БУРУУТАНГ шүүх хурал 2028 онд болох тов гарчээ
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Замналынхаа туршид 3000 гаруй дуу хийсэн домогт Долли Партон таалал төгслөө
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
  • NFL-ийн нас барсан тоглогчдын дор хаяж 25 хувьд архаг гэмтлийн гаралтай тархины эмгэг илэрчээ
24 баримт
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК