
Венесуэлийн прокурорууд босогчдын тэргүүлэгч Леополдо Лопезыг үймээний үеэр амиа алдсан гурван хүний амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгаж, нотлох баримтуудыг дэлгэжээ. Лопез галдан шаатаж, хуйвалдаан зохиосон хэрэгт холбогдож байсан нь албан ёсоор мэдэгдээд байгаа бөгөөд хамтран зүтгэгч Жуан Карлос Гутьеррестэй хамтран аллага зохион байгуулсан гэж үзжээ. Хэрэв дээрх хэрэгт буруутайг нь шүүхээс тогтоовол 10-аас дээш жил хорих ялаар шийтгэх юм. Энэ мэдээлэл цацагдахаас өмнө ерөнхийлөгч Николас Мадуро жагсаал зохион байгуулсан Лопезыг хорьсон нь олон нийтийн дургүйцлийг төрүүлж байв. Венесуэлийн сөрөг хүчин эдийн засгийн хямралд оруулсан Николас Мадурог огцруулахыг шаардаж байгаа ажээ.
Сэтгэгдэл (1)