
Их Британид өдөр ирэх тусам хувийн мөрдөгчдийн тоо олширсоор байна. Дурын хүнийг мөрдөн шалгах боломж хязгааргүй учраас энэ нь гунигт үр дагаварт хүргэж магадгүй гэж Англичууд эмээх болжээ. Статистикийн зарим мэдээгээр бол Их Британид 10000 гаруй хувийн мөрдөх товчоо үйл ажиллагаагаа явуулж байдаг ажээ. Хувийн мөрдөгчдийг зохицуулах хууль байдаггүй. Саяхан «Биг Бразерс Воч» гэдэг Төрийн Бус Байгууллага хувийн мөрдөгчдийг ашиглан иргэдийн араас тагнуул тавьж байсан улс төрчдийн нэрсийг зарласан байна. Ийм учраас саяхнаас хувийн мөрдөгчөөр ажилладаг хүмүүст тусгай лиценз олгох талаар ярих болжээ. Нууцаар сонсох төхөөрөмж, камер зэрэг нь хямд үнээр дэлгүүрт зарагдаж байхад хүн болгон хувийн мөрдөгч болж чадна. Их Британид хувийн мөрдлөгийн тухай хууль гараагүй цагт хүн болгон таныг нууцаар тагнаж чагнах боломжтой байх юм.