Италийн тогооч нар дэлхийн хамгийн том пиццаг хийж чаджээ. Уг пиццаг таваглахад 131 таваг болох гэнэ. Довило Нардигаар ахлуулсан тогооч нарын баг өмнө нь хорт хавдартай хүмүүст зориулж хамгийн том Итали пицца хийх гэж оролдож байсан. Харин дээрх том пиццаг хийхэд 8000 кг гурил, 4500 кг төмс, 4200 кг бяслаг, 750 кг маргарин, 220 кг давс болон бусад амтлагчууд оржээ. Нийт 37 метр урттай болжээ. Мэдээж хэрэг ийм аварга пиццаг жигнэх нь хамгийн том ажил болсон юм. 5 тогооч хамтарч 5000 мянган жигнэсэн гурил дээр 48 цагийн турш жигнэсэн байна. Ингэснээр Италичуудын энэ оролдлого нь 1990 онд Өмнөд Африкчуудын хийсэн пиццаны амжилтыг эвджээ. Харин Өмнөд Африкийн пицца 60 кг жинтэй байсан юм.



