
АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Түвдийн шашны тэргүүн Далай ламыг хүлээн авч уулзаж байгаа юм. Хятадын эрх баригчид энэ уулзалтад ихээхэн санаа зовж, яаралтай цуцлахыг сануулжээ. Түвдийн тусгаар тогтнол бол Хятадын дотоод асуудал тул гадны улс орон хөндлөнгөөс оролцох эрхгүй гэж мэдэгдсэн байна. Далай лам нь Хятадын эсрэг салан тусгаарлах үзлийг шашнаар дамжуулан олон нийтэд сурталчилсан учраас хавчин гадуурхагддаг юм. Хэдийгээр энэ уулзалт нь Түвдийн тусгаар тогтнолд дэмжлэг үзүүлэх бус хүний эрхийн асуудалд санаа тавих зорилготой уулзалт гэж мэдэгдэж байгаа ч Хятад, Америкийн харилцаанд муугаар нөлөөлнө гэж "Синьхуа" агентлаг онцолжээ. Хятадууд Далай ламыг гадаадын төрийн тэргүүнүүдтэй уулзахыг хориглодог байна. Обама, Далай лам нар 2011 онд уулзаж байсан ажээ.
Сэтгэгдэл (1)