Энэтхэгийн шүүх саяхан төрсөн ач хүүгээ Фэйсбүүкээр дамжуулан 15000 доллараар зарах гэж оролдсон нэгэн этгээдийг баривчлах тогтоол гаргажээ. Хүүгийн өвөг эцэг Фироз Хан гэгч төрсөн ач хүүгээ төрөх эмнэлгийн газрын сувилагч болон асрагч хоёрт 850 доллараар зарсан ажээ. Харин нөгөө хоёр нь тэр хүүхдийг нэгэн хүүхэд зардаг этгээдэд 6540 доллараар зарсан ажээ. Хүүхэд зардаг этгээд тэр хүүхдийн зургийг Фэйсбүүк сайтад тавьж байгаад Шинэ Дели хотод амьдардаг нэг бизнес эрхлэгч хүнд 15000 доллараар зарсан гэнэ. Хүүхдийн эх болох 21 настай Нури Хан бүсгүй хүүхэд нь сураггүй алга болсоны дараа эцэг нь гэнэт баяжихад сэжиг төрсөн байна. Хүүхэд олон гар дамжин зарагдсан болохыг олж мэдсэн цагдаагийн ажилтнууд хүүхдийн өвөг эцгийг эмнэлгийн сувилагч асрагч хоёрын хамт баривчилсан байна.