Авилгын хэргээр хоригдож байгаа Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко суллахаар болжээ. Ерөнхийлөгч Виктор Януковичийн эсрэг ард түмний бослого тэмцэл дээд цэгтээ хүрсэн нь түүний суллах гол хүчин зүйл болсон гэж Украйны хэвлэлүүд мэдээлж байна. Тэрээр 2011 оны аравдугаар сард ОХУ-тай хийсэн байгалийн хийн гэрээг Украины талд ашиггүй байхаар байгуулсан, засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа танхимынхаа гишүүдтэй хамтран 100 гаруй сая ам.доллар завшсан хэрэгт буруутгагдан долоон жил хорих ял сонссон юм.
Өнгөрсөн гурван жилийн хугацаанд түүнийг дэмжигчид олон удаа жагсаал зохион байгуулж, түүнийг суллахыг шаардаж байсан бөгөөд Ю.Тимошенко өөрийг нь буруутгаж байгаа шалтгааныг Ерөнхийлөгч Виктор Януковичийн далд явуулга хэмээн тодорхойлсон байдаг.
А.Цолмон


























































Сэтгэгдэл (5)