
Энэ долоо хоногийн Баасан гаригт АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Түвдийн салан тусгаарлах үзэлтэн, оюун санааны удирдагч Далай ламыг хүлээн авч уулзсан билээ. Энэ үеэр ерөнхийлөгч Обама Хятадын удирдагчдаас Түвдийн ард түмний хүний эрхийг хамгаалахын төлөө онцгой анхаарах болно гэдгээ амлажээ. Харин Хятадын удирдагчид энэ уулзалт Америк-Хятадын харилцаанд байж боломгүй алхам хэмээн шүүмжилж, цуцлахыг шаардсан юм. Далай лам Түвдийн ард түмнийг тусгаар тогтнуулахын төлөө хамгийн хүчтэй тэмцэгч учраас Хятадууд салан тусгаарлагч гэж нэрлэдэг. Хятадууд Далай ламыг эсэргүүцэж, тусгаар тогтнол, шашны эрх чөлөөг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй гэдэг байр суурь дээрээ хатуу зогсож байна. Далай лам Хятадын удирдагчдын шүдний өвчин болжээ.
Сэтгэгдэл (2)